
Франчайзинг гэж юу вэ?
Франчайзинг гэдэг нь амжилттай бизнесийн загварыг хуулбарлан, тухайн нэрийн дор бизнес эрхлэх эрхийг тодорхой төлбөрийн нөхцөлтэйгөөр олгох хэлбэр юм.
ЖИЖИГ ДУНД БИСНЕСТ ТУЛГАРДАГ СОРИЛТУУД
1. Санхүүгийн хомсдол
Яагаад: Эхлэл хөрөнгө оруулалт дутмаг, зээл авах боломж хязгаарлагдмал
2. Зах зээлийн мэдлэг дутмаг
Яагаад: Судалгаа хийлгүйгээр шууд эхэлдэг
3. Брэндийн танигдалт сул
Яагаад: Шинэ бизнес тул хэрэглэгчдийн итгэл хомс
4. Баг бүрдүүлэх хүндрэл
Яагаад: Хүний нөөцийн менежмент туршлагагүй
5. Хууль, татварын мэдлэггүй байдал
Яагаад: Хууль эрх зүйн орчинд туршлагагүй
6. Маркетингийн үр дүнгүй стратеги
Яагаад: Зорилтот хэрэглэгчээ буруу тодорхойлдог
8. Шантрах, сэтгэлзүйн дарамт
Яагаад: Эргэлзээ, бүтэлгүйтлийн айдас их
9. Урт хугацааны стратеги үгүй
Яагаад: Зөвхөн өдөр тутмын үйл ажиллагаанд төвлөрдөг
Франчайз бизнес ЖДБ-ийн асуудлуудыг шийдэх нь
|
№
|
Асуудал
|
Үр дүн
|
Шийдлийн хэлбэр
|
|---|---|---|---|
|
1
|
Санхүүгийн хомсдол
|
✅ Тусална (✔✔✔)
|
Тодорхой санхүүгийн загвар, хөрөнгө оруулагчдын итгэл
|
|
2
|
Зах зээлийн мэдлэг дутмаг
|
✅ Тусална (✔✔✔)
|
Зах зээлийн судалгаа, байршил сонголтод дэмжлэг
|
|
3
|
Брэндийн танигдалт сул
|
✅ Илүү үр дүнтэй (✔✔✔✔)
|
Танигдсан брэнд, итгэл даасан нэр хүнд
|
|
4
|
Баг бүрдүүлэх хүндрэл
|
⚠️ Хязгаарлагдмал (✔)
|
Стандарт сургалт, багийн сонголт эзэмшигчид үлддэг
|
|
5
|
Менежментийн туршлагагүй
|
✅ Тусална (✔✔✔)
|
Системчилсэн удирдлагын гарын авлага, сургалт
|
|
6
|
Хууль, татварын мэдлэггүй
|
✅ Тусална (✔✔)
|
Гэрээ, зохицуулалт, хуулийн зөвлөгөө
|
|
7
|
Үр дүнгүй маркетинг
|
✅ Тусална (✔✔✔)
|
Стандарт загвар, нэгдсэн кампанит ажлууд
|
|
8
|
Борлуулалт сул
|
✅ Тусална (✔✔✔)
|
Борлуулалтын сургалт, скрипт, брэндийн итгэлцэл
|
|
9
|
Сэтгэл зүйн дарамт
|
⚠️ Хязгаарлагдмал (✔)
|
Сүлжээний дэмжлэг, туршлагатай хамтрагчид
|
Франчайзингийн үүсэл
Франчайзинг нь дундад зууны үеийн эрх олголтын системээс үүсэлтэй бөгөөд дараах хэлбэрүүдээр хөгжиж эхэлсэн:
Худалдааны эрх
Зах зээл нээх, худалдаа хийх эрхийг хааны зөвшөөрлөөр олгож, орон нутгийн худалдаачдад хотын бүсэд үйл ажиллагаа явуулах боломж олгодог байв.
Татварын эрх
Орон нутгийн иргэдээс татвар хураах, тодорхой хувийг хаанд шилжүүлэх эрх олгож, энэ нь орлого хуваалцах орчин үеийн франчайзингийн загварын үндэс болсон.
Дэд бүтцийн эрх
Гүүр, зам ашиглуулах, төлбөр авах эрх олгож, нийтийн үйлчилгээний хувийн хэвшлийн оролцооны анхны хэлбэр болсон.
Шашны байгууллагын эрх
Сүм хийд байгуулах, удирдах эрх олгосноор тодорхой стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй байгууллагууд бий болсон.
Франчайзингийн түүхэн хөгжил
Дундад зууны Европ
11–15-р зуун. Анхны хэлбэрүүд.
Singer компанийн франчайзинг
АНУ, 1850 он. Индустриал хувьсгал.
Орчин үеийн бизнесийн формат
Дэлхийн франчайзингийн эрин
Азийн жишээ
Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг. 1990 оноос хойш.
Франчайзингийн үндсэн хэлбэрүүд
Бизнесийн формат франчайзинг
Брэнд, маркетинг, сургалт, үйл ажиллагааны систем зэрэг бүхэл бүтэн бизнесийн загварыг авдаг.
Бараа бүтээгдэхүүний франчайзинг
Тодорхой бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй. Борлуулалтын сувгийг өргөжүүлэхэд чиглэдэг.
Үйлчилгээний франчайзинг
Тодорхой үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Үйлчилгээний стандарт, сургалт, маркетингийн дэмжлэгийг авдаг.
Франчайз бизнес ЖДБ-т авчрах давуу тал:
10 асуудлаас 7–8-д нь үр дүнтэй.
Франчайз бизнес ЖДБ-ийн тулгамдсан 10 асуудлаас 7-8-ыг нь үр дүнтэй шийдвэрлэх боломжтой.
75–80%-ийг шийдвэрлэнэ.
Нийт асуудлын дийлэнх хэсгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой.
Стратегийн асуудлыг шийдвэрлэнэ.
Ялангуяа зах зээл, брэнд, маркетинг, менежмент, стратегийн түвшний асуудлуудыг шууд шийддэг.
Давуу талууд
Туршлагатай бизнесийн загвар
Батлагдсан бизнесийн загварыг ашигласнаар амжилттай ажиллах магадлал өндөр.
Брэндийн танигдалт
Танигдсан брэндийн нэр хүндийг ашигласнаар хэрэглэгчдийн итгэлийг хялбархан олж авдаг.
Сургалт, дэмжлэг
Эхний болон үргэлжлүүлэн сургалт, маркетингийн дэмжлэг авдаг.
Бага эрсдэл
Батлагдсан системийг ашигласнаар шинэ бизнес эхлүүлэхтэй харьцуулахад эрсдэл багатай.
‘PICASSO’ –н дүрэм
PICASSO
Franchise ready test
Брэндийн давуу тал, хэрэглэгчийн оролцоо
- Найдвартай байдал
- Эерэг PR – Нийгмийн сүлжээ/сонин
- Танигдсан байдал/ Шагнал, урамшуулал/ албан ёсны батламж
Манлайлал, менежментийн чадавхи
- Үүсгэн байгуулагч
- Менежментийн багийн туршлага
- Байгууллагын бүтэц, зохион байгуулалт
Бизнесийн систем/процесс
- Прототип (туршилтын хувилбар)
- SOP, гарын авлага | Сургалт & үйл ажиллагаа
- Ханган нийлүүлэгчдийн найдвартай байдал
Өрсөлдөөн, зах зээлийн чиг хандлага
- Өрсөлдөөн – Нягтаршил ихтэй/ сул орон зай
- Зах зээлийн чиг 0-10 баллын үнэлгээ
- Ирээдүйн 5 жилийн эрэлтийн судалгаа
Санхүүгийн үзүүлэлт/ ашгийн хувь
- Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI) & өмнөх санхүүгийн үзүүлэлт
- Франчайз зардлын хэмжээ & ашгийн хувь
- Санхүүгийн чадамж
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Инноваци, судалгаа хөгжүүлэлт
- Ялгарал – Давуу тал | Үнэ | Туршлага
- Өөрчлөлтийн мөчлөг
3M THEORY
Measureable
Хэмжигдэхүйц
Marketable
Зах зээлд борлогдох боломжтой
Manageable
Удирдах боломжтой
Анхаарах зүйлс
Хязгаарлагдмал эрх чөлөө
Франчайз өгөгчийн заавар, стандартуудыг дагах үүрэгтэй.
Тогтмол төлбөрүүд
Эхний хураамж, тогтмол роялти, маркетингийн төлбөр зэрэг олон төрлийн төлбөр төлөх шаардлагатай.
Зах зээлийн хязгаарлалт
Газарзүйн хязгаарлалт тавигддаг бөгөөд энэ нь өргөжилтөд саад болж болзошгүй.
Франчайз бизнесийн боломж
Шинэ бизнес эхлүүлэгчид
Франчайзинг нь туршлагагүй хүмүүст зориулсан сайн боломж. Сургалт, дэмжлэгийн системтэй.
Туршлагатай бизнесмэнүүд
Өөрийн бизнесийг франчайз болгон өргөжүүлэх нь хөрөнгө оруулалт багатайгаар зах зээлээ тэлэх боломжийг олгодог.
Франчайз бизнес шинээр эрхлэхэд тулгардаг бэрхшээл
|
Эрэмбэ
|
Асуудал
|
Хэцүү байдал
|
Ач холбогдол
|
|---|---|---|---|
|
1
|
Зөв франчайз сонгох хүндрэл
|
⭐⭐⭐⭐ (4)
|
⭐⭐⭐⭐⭐ (5)
|
|
2
|
Франчайз гэрээ ойлгохгүй байх
|
⭐⭐⭐⭐ (4)
|
⭐⭐⭐⭐⭐ (5)
|
|
3
|
Анхны хөрөнгө оруулалт өндөр
|
⭐⭐⭐⭐ (4)
|
⭐⭐⭐ (3)
|
|
4
|
Франчайзерийн дэмжлэг сул байх
|
⭐⭐⭐ (3)
|
⭐⭐⭐⭐ (4)
|
|
5
|
Орон нутгийн зах зээлд нийцэхгүй байх
|
⭐⭐⭐ (3)
|
⭐⭐⭐ (3)
|
|
6
|
Роялти, маркетингийн дарамт
|
⭐⭐ (2)
|
⭐⭐⭐⭐ (4)
|
|
7
|
Эрх мэдлийн хязгаарлалт
|
⭐⭐ (2)
|
⭐⭐⭐ (3)
|
|
8
|
Байршлын асуудал
|
⭐⭐ (2)
|
⭐⭐ (2)
|
|
9
|
Бизнесийн туршлагагүй байх
|
⭐⭐⭐ (3)
|
⭐⭐ (2)
|
|
10
|
Дампуурах франчайз системд нэгдэх
|
⭐ (1)
|
⭐⭐⭐⭐ (4)
|
Дээрх хүснэгтэд франчайз бизнес эрхлэхэд тулгарч болох гол бэрхшээлүүдийг хэцүү байдал болон
ач холбогдлоор нь эрэмбэлэв.
Франчайз бизнесийн бэрхшээлийг шийдвэрлэх арга замууд
- Мэргэжил сонголт, авьяас ур чадварын судалгаа бөглөж өөрт тохирох бизнесийг тодорхойл.
- Сонирхож буй франчайз бизнесийн талаар сошиал дээр санал асуулга, пост хийж хандлагын судалгаа хий.
- Олон улсын франчайз бизнесийн мэдээллийн нэгдсэн системд судалгаа хий.
- Монгол дахь амжилттай яваа франчайз эзэмшигчидтэй уулзаж туршлага хуваалц.
- Монгол дахь боломжит франчайз эрх олгогчидтой уулз.
- МҮХАҮТ, BNI, Ceo Club гэх зэрэг нетворкинг уулзалтанд оролц.
- Бизнес консалтинг, хууль зүйн компаниудаас тусламж ав.
- Франчайзингийн талаар явагдаж буй сургалтуудад хамрагд.
- BNI, Startup Terminal, UB Business Club зэрэг сүлжээнд элсэж туршлага судал.
- Low-cost франчайз эсвэл kiosk/hybrid загвар хай.
Дүгнэлт
Үр дүнтэй бизнес загвар
Франчайзинг нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хязгаарлагдмал нөөцөөр амжилттай бизнесийн загварыг ашиглах боломжийг олгодог.
Эрсдэлийг бууруулах
Туршигдсан бизнесийн загвар, брэндийн нэр хүнд нь зах зээлд нэвтрэх эрсдэлийг үлэмж бууруулдаг.
Дэмжлэг ба сургалт
Франчайзер нь системтэй дэмжлэг, сургалт, маркетингийн стратеги зэргээр тогтмол хангаж, үйл ажиллагааг дэмждэг.
Сорилтуудыг даван туулах
Санхүүгийн төлөвлөлт, зөв франчайз сонголт, зах зээлийн судалгаа нь тулгарах бэрхшээлүүдийг амжилттай шийдвэрлэх үндэс болно.
Урт хугацааны амжилт
Байнгын инноваци, ментор дэмжлэг, бизнес сүлжээ нь франчайз бизнесийн тогтвортой хөгжил, өсөлтийг баталгаажуулна.